BlackBerry шинэ смартфон гаргаж байна

2015 оны 10 сарын 25

BlackBerry маркийн Priv смартфоны худалдаа арваннэгдүгээр сарын эхээр эхэлнэ. Гэхдээ өнөөдөр түүнийг захиалж болох ажээ.

BlackBerry компани анх удаагаа Android гэх үйлдлийн системийн бааз дээр смартфоны загварыг гаргаж байна. Шинэ төхөөрөмжийнхөө нэрийг privacy гэдэг англи үгнээс санаа авчээ. Смартфон нь өнөөдөр ховорхон үзэгдэх болсон босоо слайдерийн  QWERTY гэх үсгийн гартайгайгаар хийгджээ. Мөн түүнд 5,4 инчийн дэлгэц, 18 мегапикселийн зургийн аппарат байгаа. Бүтэн цэнэглэгдсэн зай нь 22,5 цаг ажиллах боломжийг өгнө.

Худалдаа нь албан ёсоор арваннэгдүгээр сарын 5-нд эхлэх бөгөөд одоо америкчууд түүнийг 699 доллароор захиалж болох гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна