Нэг өдрийн дотор 10 тэрбумыг олжээ

2015 оны 10 сарын 25

 

Таван америк хүн нэг өдрийн дотор 10 тэрбум доллараар баяжсаныг USA Today сонин биржийн үнийн дүгнэлтийг гаргахдаа анзаарсан байна.

 

Amazon  компанийн эзэн Жефф Безос хамгийн их хожилтой байсан бөгөөд  түүний компанийн хувьцааны үнэ 6,2 хувиар нэмэгдэж өөрийнх нь хөрөнгө шууд $2,91 тэрбум доллараар ихэслээ.

 

Дараа нь Google  компанийн Лэрри Пейж, Сергей Брин хоёр орлоо. Компанийнх нь хувьцаа баасан гаригт үнэээ нэмсний улмаас эхнийх нь $2,48 тэрбумаар,  хоёр дахь нь $2,42  тэрбумаар баяжиж чадав.

 

Билл Гейтсийн хувийн хөрөнгө болох Microsoft-ийн хувьцаа 10 хувиар өссөн учир 1,12 тэрбум доллараар нэмэгджээ.

 

Энэ тавын сүүлийн хүн болох Facebook  сүлжээний эзний хөрөнгө $1,07 тэрбум доллараар нэмэгдсэн байна.  Энд мэдээж хэрэг 10 тэрбум доллараар үнэлэгдэх  хувьцааны тухай яригдаж байгаа юм. Хувьцаа хямдарвал тэр нь бас л гарч ирсэн шигээ алга болно.

 

Гэхдээ л биржийн арилжааны нэг өдрийн үр дүн нь технологийн компаниуд “гайхамшигтайгаар хөрөнгөжүүлж болохыг” харуулж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна