Долоо хоногийн өрнийн зурхай

2015 оны 10 сарын 26

Аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 01-ний өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

Хонь: Бусадтай харилцахаас аль болох зайлсхийгээрэй. Таны дургүйг хүргэж, хэрүүл өдсөн нэгнээс онцгойлон зай барь. Хосуудын хэн нэгний хэзээ ч битгий мэдээсэй гэсэн нууц задарч, асуудал үүсч магадгүй. Нууцыг тань хадгалж байгаа нэгнээс болгоомжлоорой. Ажилдаа анхаарлаа хандуулж, хянамгай байхыг хичээгээрэй. Долоо хоногийн сүүлээр бизнесийн үйл хэрэг бүтэмжтэй байна. Стресс, бухимдлаас үүдэлтэй өвчин тусах магадлалтай.

Үхэр: Тэргэл сар энэ долоо хоногт таны ордод шилжсэнээр таны зөн совин хурц болно. Таны эргэн тойронд ямар асуудал өрнөж байгааг та төвөггүй ухаарч ойлгоно. Бүхий л талаар өөрийнхөө төвшинг ахиулах боломжтой. Эрх чөлөөг хүсэмжлэх боловч үүрэг хариуцлагаас зугтах хэрэггүй. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг нэгэнд амжилт, боломж ирнэ. Гэр бүл, хайр дурлалын харилцаанд элдэв асуудал үүсэхгүй, тайван байна. Эрүүл мэндээ анхаараарай.

Хамтатгах:  Аливаад хөнгөн хуумгай хандах хэрэггүй. Ямар нэгэн үйл хэрэг, хэн нэгний нөлөөнд хэт автахгүй байхыг хичээгээрэй. Долоо хоногийн турш сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх тул таньд уйтгарлах зав гарахгүй бололтой. Өөрийнхөө тогтоосон хэв хэмжээнд баригдалгүй, задгай сэтгэ. Ажилдаа амжилт гаргаж, урмын үг сонсох бололтой. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байх боловч ашигтай худалдан авалт хийж чадна. Гэр бүлдээ хайр халамж, цаг заваа зориулаарай.

Мэлхий: Нөхөрлөл, хамт олны харилцаанд таатай. Олныг хамарсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцоорой. Таны тойрон хүрээлэлд ирээдүйд чинь сайнаар нөлөөлөх хүмүүс олон байна. Ажил хэрэгт жижиг асуудлыг дэвэргэж бухимдах хэрэггүй. Хорт зуршлаас татгалзаж, амьдралын буруу хэвшлээ засахад хичээгээрэй. Гэр бүлд баярт үйл явдал тохионо. Холын зочин хүлээж авах бололтой. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд хийсэн ажил чинь бүтэмж муутай байх болно.

Арслан: Төсөл төлөвлөгөө боловсруулахад ихэнхи цагаа зарцуулах бололтой. Гэр бүлийн хэрэгцээ шаардлагаар таньд нэлээдгүй дарамт ирэх болно. Хэрэгцээгүй бодолд дарагдан ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөхөөс зайлсхийгээрэй. Таны идэвхигүй, бодлогоширсон байдал удирдлагуудад чинь таалагдахгүй. Бусдад өөрийгөө батлахын тулд үг, цагаа гарздах хэрэггүй. Долоо хоногийн дундуур өрхийн санхүүг дэмжих том боломж гарч ирнэ. Нойргүйдэх, дархлаа сулрах байдал илэрч магадгүй.

Охин: Сонирхолтой долоо хоног таныг хүлээж байна. Төлөвлөсөн болон санаандгүй үйл явдал таныг үнэхээр хөгжөөж чадна. Гэвч зугаа цэнгэлд хэт автаж, ажил хэргээ орхигдуулах хэрэггүй. Долоо хоногийн турш ажлын эрч хүч буурснаас бүтээмж багатай байх бололтой. Бусдын асуудалд анхаарал хандуулах хэрэггүй. Санхүүгийн нөхцөл боломжоо зөв үнэлж, зардлаа хянаарай. Гэр бүлийн ахмад настны эрүүл мэнд санаа зовоох бололтой. Гэр бүлээс хол амьдардаг бол гэртээ нэг зочлоорой.

Жинлүүр: Амьдралдаа маш том алхам хийх сонголтын өмнө иржээ. Бусдын зөвлөгөөг сонсохоос илүүтэй дотоод дуу хоолой, зүрх сэтгэлээ дага. Хэн нэгний өмнө худал дүр эсгэж сайн хүн болж харагдсанаас өөрийнхөөрөө байж үзэн ядагдахыг илүүд үзээрэй. Бизнесийн үйл хэрэг, ажил дээр өрсөлдөгчид хүчтэй байхыг анхааруулж байна. Зуршил болсон зүйлээсээ гэнэт залхаж, шинийг эрэлхийлэх бололтой. Ганц бие хүмүүс олон нийтийг хамарсан үйл ажиллагааг алгасах хэрэггүй.

Хилэнцэт: Бусад хүмүүсийн зүгээс дарамт их ирнэ. Гэвч тэвчээртэй байж, нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй. Хэн нэгний сунгасан тусламжийн гараас атгаж, ирээдүйгээ өөрчилж болно. Нүүдэл суух хийхэд таатай. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч ашиг нь тийм ч их биш байна. Эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжээрэй. Өнгөрсөн алдаанаас суралцаж, дахин давтахгүй байхад анхаараарай.

Нум: Хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэх боловч та үүнээс зугтаж чадахгүй. Өдөр тутмын амьдарлаас баяр баяслыг мэдрэх мөчийг бүү алд. Өөрийгөө хянах, биеэ барих чадвар сулрах бололтой. Бусадтай маргаан мэтгэлцээн өрнүүлэх хэрэггүй. Бясалгал хийх, агаар салхинд гарахад таатай. Эрч хүч сэргэж, ажлын бүтээмж нэмэгдэнэ. Мөнгөний урсгал таныг чиглэж байна. Эрүүл мэндийн байдал сайжирч байгааг та мэдрэх болно.

Матар: Сайн цаг үе иржээ. Энэ долоо хоног болон тэрний дараах өдрүүдэд ямар хичээл зүтгэл гаргахаас ойрын таван жилийн ирээдүй тань шийдэгдэнэ. Зорилгодоо хүрэхэд тань бүхий л талаас дэмжлэг ирнэ. Удаан хугацаанд хамтарсан түншээ орхих эсвэл ажлаа солих шаардлага гарч болох юм. Хэн нэгний өмнө хариуцлага хүлээх хэрэг тарьж магадгүй. Гэвч энэ таны хувь тавилан ч байж болно гэдгийг бодолцоорой. Хайр сэтгэлээ илчлэхэд таатай.

Хумх: Оюун санааны амар амгалан, дотоод сэтгэлийн баяр баяслыг мэдэрнэ. Зунаас хойш анхаарч ирсэн ажил хэрэг бүтэж эхэлнэ. Бусдын хүсэл зорилгын золиос болохоос сэрэмжлээрэй. Харилцан ашиггүй үйл хэрэгт хамтрах хэрэггүй. Ганц бие хүмүүс хамгаалалтын бүрхүүлээ сулруулж, таныг гэсэн нэгэнд боломж олгохыг зөвлөж байна. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч эхлэх боловч шаардлагагүй худалдан авалтыг тэвчээрэй. Эрүүл мэндийн байдал маш сайн байна.

Загас: Таны гаргасан шийдвэр бусдаас ихээхэн шүүмжлэл дагуулах бололтой. Гэвч энэ таны амьдрал, таны шийдвэр гэдгийг битгий мартаарай. Хэцүү мөч тулгарсан ч хэтэрхий сэтгэл хөдлөлөөр хандах хэрэггүй. Ажил хэргээ хэвийн үргэлжлүүлэхэд хүнд байх боловч та хичээвэл амжилт гаргаж чадна. Санхүүгийн нөхцөл байдал илт сайжирч, хүссэн худалдан авалтаа хийх боломжийг олгоно. Гэр бүлээс гадуур харилцаа үүсэх нөхцөл байдал бүрдэх бололтой.

Б.АНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна