“Ойрд яваагүй онгоцон доторх зураг”

2015 оны 10 сарын 26

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гариг буюу аравдугаар сарын 22-ны өдөр Монгол Улс дэлхийн нийтийн анхаарлын төвд байсан. Учир нь Японы Улсын ерөнхий сайд Шинзо Абе Төв Азийн айлчлалаа манай улсаас эхлүүлсэн бөгөөд Улаанбаатар хотод таван цаг саатсан билээ. Түүний дараагийн айлчлал нь Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан улсуудад байсан юм. Энэхүү айлчлалын гол анхаарал татсан хүн бол түүний гэргий Акиэ байлаа. Шинзо Абэ гэргийн хамт онгоцноос буух үед  Акие Абэгийн зүүсэн ороолт монголчуудад содон байлаа.  Үндэсний үйлдвэрлэгч “Говь”-ийн ноолууран ороолтоор гангарсан тэрбээр энэ өдөр Шинзо Абэгээс илүүтэй олны анхааралд байсан. Цагаан өнгөтэй энэхүү ороолт дээр алдарт "Монголын нэг өдөр" зураг байгаа бөгөөд One Day of Mongolia гэсэн бичигтэй ажээ.

Акиэ нүүр номын хуудастаа “Өнөөдрөөс(X.23) Монгол болон Дундад Азийн 5 орноор айлчлалд яваад ирье. Ойрд яваагүй онгоцон доторх зураг” гэсэн тайлбарыг өгөн нөхөр Ш.Абэгийн зургийг оруулжээ.

Монголд цөөн цаг саатсан Шинзо Абэ дараагийн улс руугаа айлчлахаар тэр өдөртөө явсан. Харин дэлхийн хүчирхэг удирдагчдын нэг болох Ш.Абэгийн гэргий Акиэг тун завгүй эмэгтэй гэдгийг нүүр номын хуудсаар нь мэддэг боллоо. Тэд фэйсбүүкт өдөр тутмын ажил, үйлээ мэдээллээд байдаг бөгөөд гэргийн нь нөхрийнхөө зургийг хааяа оруулдаг талаар нэгэн нүүр номын найз нь бичсэн байсан.

Тэгвэл Акиэ нүүр номын хуудастаа “Өнөөдрөөс(X.23) Монгол болон Дундад Азийн 5 орноор айлчлалд яваад ирье. Ойрд яваагүй онгоцон доторх зураг” гэсэн тайлбарыг өгөн нөхөр Ш.Абэгийн зургийг оруулжээ. Акиэ нөхрөө халамжлахаас гадна, соёл боловсрол, эмэгтэйчүүдийн болон хүмүүнлэгийн чиглэлийн үйл хэрэгт их оролцдог байна.

Мөн Шинзо Абэч “Хоёр дахь удаагийн Монгол. Эндэхийн хүмүүсийн нүүр царай япончууд бидэнтэй тун төстэй, нэг л сэтгэлд ойр санагдана. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэргийтэйгээ үндэсний хувцастай угтаж авлаа" гэж нүүр номын хуудастаа бичжээ.

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна