Гадаад хэргийн сайдын ажлын айлчлал өндөрлөлөө

2015 оны 10 сарын 26

Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайдын П.Жэнтилони-гийн урилгаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд БНИУ-д ажлын айлчлал хийлээ.


Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн ажлын айлчлал амжилттай өндөрлөлөө. Айлчлалын үеэр Милан хотноо болж буй "Экспо Милано 2015” арга хэмжээний төв талбайд ”Монголын өдөр" арга хэмжээг хоёр удаа зохион байгуулж олон мянган зочдод монголын түүх соёл урлагийг сурталчилан танилцуулав.

Монголын өдөр арга хэмжээнд манай уран бутээлчид монголын үндэсний язгуур урлагийг орчин уеийн сонгодог урлагийн дээжистэй хослуулан олонд өргөн барилаа.

Эдгээр өдрүүдэд  “Экспо Милано 2015” арга хэмжээний сүүлийн өдрүүд тохиож байгаа тул өдөртөө 300 гаран мянган зочид зочилж үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдаж буй соёлын арга хэмжээнүүдийг узэж сонирхож байна.

ЭХ СУРВАЛЖ: www.mfa.gov.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна