Оросын нисэх хүч террористуудын 819 байгууламжийг устгажээ

2015 оны 10 сарын 26

 

Сирид явуулсан Оросын Агаар, сансрын хүчний онгоцнууд байлдааны ажиллагаа эхэлснээс хойш аравдугаар сарын 24 хүртэл 934 байлдааны нислэг хийж, террористуудын 819 байгууламжийг устгажээ. “Зөвхөн өнгөрсөн долоо хоногт 363 байгууламж түүний тоонд 71 командын байр, холбооны цэг, тэсрэх бодис хийх 10 үйлдвэр, 252 бэхлэлтийн байрлалууд ба хээрийн лагерийг устгалаа” гэж Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков RTтелевизид ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

 

Түүний хэлснээр “террористуудын үйл ажиллагааг Сирийн нутагт саармагжуулан барих зорилгоор” байлдааны нислэгүүдийг Сирийн янз бүрийн районуудад явуулж байгаа ажээ.

 

Цохилтуудыг “Исламын улс” бүлгийн дэд бүтцэд хийж байгаа бөгөөд түүнийг олон сувгаар батлан баталгаажуулж байгаа ажээ. Мөн генералын хэлснээр Оросын нисэх хүчин Америкийн цэргийнхний хооронд ганцхан баримтад гарын үсэг зурагдсан байна. Тэр нь Сирийн нутаг дэвсгэрт нислэгийн аюулгүй байдлын талаарх тохиолцоо ажээ.

 

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна