Н.Намжил багшийн нэрэмжит шатрын тэмцээн боллоо

2015 оны 10 сарын 26

Монгол улсын авaрга, Олон улсын шүүгч, спортын мастер Н.Намжил багшийн нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд 6-18 насны эрэгтэй, эмэгтэй нийт 294 шатарчид оролцон талдаа 45 минутын хяналттайгаар, Дэлхийн шатрын холбооны дүрмээр 7-9 өрөг тоглосон юм. Энэ удаагийн тэмцээний Ерөнхий шүүгчээр ФИДЕ-н ерөнхий шүүгч П.Жигжидсүрэн ажилласан байна. Тэмцээний тусгай шагналыг хамгийн бяцхан оролцогч 4 настай Н.Содгэрэлт, өсөх ирээдүйтэй шатарчнаар “Цагаан бэрс” клубийн Э.Баттамир нар тодорлоо. Харин хамгийн олон шатарчин оролцуулсан клубээр “Хос мастер” (30), “Багануур Төр Монгол” (27), “Алаг морь” (21) клубүүд шалгарсан байна.

Тэмцээний дүнг танилцуулья:

Охид 6 хүртлэх

1-р байр Э.Одмаа /13-р сургууль/
2-р байр О.Содтуяа / БНД-Төр Монгол /
3-р байр Г.Энх-Уянга / БНД-Төр Монгол/
4-р байр Х.Эгшиглэн /Хос мастер/
5-р байр Б.Энхсувд /Төв аймаг/

Хөвгүүд 6 хүртлэх нас:

1-р байр Б.Тэнүүнболд /Гобичесс/
2-р байр С.Дөлгөөн /Алаг морь/
3-р байр Э.Гүнбилэг /Хос мастер/
4-р байр Г.Зэв /БНД-Төр Монгол/
5-р байр М.Гарьд /Хэнтий Бор-Өндөр/

Охид 7-8 хүртлэх:

1-р байр И.Анударь /Сүхбаатар/
2-р байр Б.Энхлэн //
3-р байр А.Аззаяа //
4-р байр Э.Энхжин / БНД-Төр Монгол /
5-р байр Б.Нямцэнгэл //

Хөвгүүд 7-8 хүртлэх

1-р байр Э.Амгалантэнгис /Урамтай шатар/
2-р байр Э.Азжаргал /Зууны шатар/
3-р байр Б.Алдар /БНД-Төр Монгол/
4-р байр Б.Баасанцэнгэл /Алаг морь/
5-р байр Н.Өнөболд /84-р сургууль/

Охид 9-10 хүртлэх

1-р байр Г.Маралгуа /БНД-Мөр Монгол/
2-р байр Д.Анужин / БНД-Мөр Монгол /
3-р байр Э.Маргадгуа /Дорноговь/
4-р байр Б.Хүслэн /Зууны шатар/
5-р байр Г.Энхчимэг /Морины нүүдэл/

Хөвгүүд 9-10 хүртлэх

1-р байр М.Амилал /Хан Хөхий/
2-р байр Г.Сүхбат /Төв аймаг/
3-р байр Г.Хос-Эрдэнэ /Дагшаа хүү/
4-р байр О.Билгүүнтөгс /БНД-Төр Монгол/
5-р байр Л.Дөлгөөн /Цэцэн нүүдэл/

Охид 11-12 хүртлэх

1-р байр М.Мандухай /Хан Алтай/
2-р байр Б.Ариунхишиг /Цэцэн нүүдэл/
3-р байр Б.Удвал /БНД- Төр Монгол/
4-р байр Б.Цолмон /Цэцэн нүүдэл/
5-р байр Н.Цогзолмаа /Хос мастер/

Хөвгүүд 11-12 хүртлэх

1-р байр Ц.Хасбилэг /БНД-Төр Монгол/
2-р байр А.Эрхэмбаяр /Сүхбаатар/
3-р байр Б.Амин-Эрдэнэ /13-р сургууль/
4-р байр Н.Билгүүн /79-р сургууль/
5-р байр Х.Балжинням /Хос мастер/

Охид 13-18 хүртлэх

1-р байр ФДМЭ Г.Учирал /Орхон сургууль/
2-р байр Б. Аминаа /Дорнод/
3-р байр О.Өлзийхишигжаргал /Гобичесс/
4-р байр ДМЭ Б.Оюударь /Цэцэн нүүдэл/
5-р байр Э.Удвал /13-р сургууль/

Хөвгүүд 13-18 хүртлэх

1-р байр ДМ Ц.Тэнгис /Цэцэн нүүдэл/
2-р байр Х.Болд /Хан Хөхий/
3-р байр ФМЭ М.Мөнхзул
4-р байр Ц.Ашид /Зууны шатар/
5-р байр Б. Сумъяаочир /Орхон/

 

Ч.БОЛОР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна