Мотор халаагч байхад гараж хэрэггүй!

2015 оны 10 сарын 26

Монголд өвөл нь хагас жил гаруй урт болдог ба энэ үед автомашиныг арчилж асаах хүнд хэцүү бэрхшээлүүд тулгардаг. Хасах 30 хэм давдаг хүйтэн шөнийн дараа машиныг шууд хүчээр асаахад доорхи зүйлс болдог:

  • Мотор 100-200км явсантай ижил элэгддэг, нэг өвлийн турш энэ элэгдэл нь 40,000км явсантай дүйнэ. Хөдөлгүүрийн нийт элэгдэл эвдрэлийн 30% гаруй нь хэт хүйтэнд асаасантай холбоотой.

  • Хүйтэнд ассан мотор 100км-т 40л хүртэл түлш бензин хэрэглэх ба мотор халсны дараа л хэвэндээ ордог.

  • Мөн СО ба СН гэх мэт хорт утааны ялгарал 10-20 дахин ихэсэж та бидний уушиг руу орж өвчин үүсгэж байдаг.

Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед энэ бүх бэрхшээлийг харьцангуй хямд аргаар шийдэх “халуун тогоо” хэмээх технологийн мотор халаагч байдаг байна. Та бидний машины түлшний саванд буй бензинээс 200мл-ыг авч үзэхэд тэнд 8800кДж энерги байдаг ба энэ нь зөв чиглүүлбэл ямар ч машины моторыг бүрэн халааж хүрээд илүү гарах энерги юм. Зарим жолооч нар жишээ нь паялник эсвэл примуск ашиглаж энэ энергиэр машинаа халаадаг боловч энэ нь цаг их авсан мөн гар ажиллагаа ихтэй арга юм. “Халуун тогоо” мотор халаагч нь паялниктай төстэй зарчимаар ажилладаг, чип-эн удирдлагтай, олон янзын мэдрэгчтэй, өөрөө асаж унтардаг орчин үеийн аюулгүй бүтээгдэхүүн юм.

Халаагч яаж ажилладаг вэ? Таны машины банканд буй түлш/бензинийг жижиг насосоор халаагч өөр лүгээ татаж агаартай холин дөрвөлжин, төмөр битүү орчинд жижиг дөл үүсгэнэ. Дөл нь давхар ханатай төмөр бортого руу үлээх ба тэр халж буй давхар хананы дундуур моторын хөргөлтийн шингэнийг гүйлгэнэ. Шингэн дулааныг мотор луу тасралгүй дамжуулснаар 20-30 минутанд +70С хүртэл халж зун байгаа мэт амархан асна. Халаагч чипэн удирдлагатай ба температур мэдрэгчтэй тул мотор халсан даруйд өөрөө унтарна.

Энэ халаагчийг гар утаснаасаа мэссэж явуулан асааж унтрааж болдог нь нэн таатай. Та өглөө гэрээсээ гарах эсвэл орой ажлаасаа гарахаас 20-30 минутын өмнө халаагчинд асах команд өгөөд аяга цай уугаад гарч ирэхэд машины мотор тань +70С халсан тул нэг даралтаар асаж салон руу бүлээн агаар үлээж эхэлнэ.

Энэ халаагчийг таны машины моторын хөндий (капотны доор) нэг л удаа угсардаг ба зун боллоо гээд салгах шаардлагагүй. Машинаа зарах болвол харин салгуулаад шинэ машиндаа угсруулж болно.


Та доорхи вэб сайтнаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Вэб сайт: www.xalaagch.mn    Утас: 8806 5275

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо, Хасбаатарын гудамж 45, “Их Хэнгэрэг” төв 1-р давхар. “Оч моторс” авто салон “НМЭ” ХХК. /Эх нялхасын эмнэлгийн замын хойд талд/

  • Энэ халаагч яаж ажилладаг вэ?

“Халуун Тогоо” технологийн мотор халаагч нь таны машины банканд буй бензин/дизелийг тусгай түлшний насос болон нарийн хоолойгоор татаж 2 давхар төмөр битүү хананы дотор паялникиийн дөл асааж дулааныг моторын хөргөгч шингэн рүү дамжуулан богино эргэлт үүсгэж моторыг асаахгүй халаана.

  • Энэ мотор халаагч галын аюултай юу?

Угсралтыг ном журмын дагуу хийсэн үед ямар ч аюулгүй. Бид 5 дахь жилдээ угсарч буй ба нэг машины угсралт бүтэн өдөр болдог, ажлын үе шат бүрээ 2-3 дахин нягталж шалгадаг. Халаагч нь чип-эн (компютер) удирдлагтай ба ноцолт үүсээгүй, хэт халсан зэрэг нөхцөлд автоматаар унтардаг.

  • Түлш зарцуулалт нь хэр их вэ?

Моторыг -20С хүйтэнд нэг удаа халаахад 200-250гр түлш зарцуулна. Машинаа асаахаас 20-30 минутын өмнө л халаагчаа нэг удаа ажиллуулна. Та машинаа хэд хоног асахгүй орхисон ч мөн л яг асаахаасаа өмнө халаагчаа нэг удаа ажиллуулахад таны мотор +70-80С болж маш амархан асах ба салон руу бүлээн агаар үлээнэ.

  • Аккумлятор суулгадаг уу?

Ном журмын дагуу ашиглаж буй үед аккумлятор суухгүй. Халаагчийг нэг удаа ажиллуулахад аккумлятор маш бага энэрги зарцуулна. Халаагчийг 20-30мин ажиллуулсны дараа та мотороо асааж дунджаар 20мин хөдөлгөөнд оролцон аккумляторын цэнэгээ нөхөх ёстой, ингэж цэнэг нөхөлгүй бага мин явах/асаах, мотороо асаалгүй хөргөж халаагчаа олон удаа дарааллуулан ажиллуулсан үед л аккумлятор суух магадлалтай.

  • Ашиглалтын хугацаа нь хэр удаан бэ?

Энэ мотор халаагч нь заасан ашиглалтын хугацаа гэж байхгүй ба зөв ашиглаж байгаа үед ажиллаж л байдаг. Бензинээр ажилладаг энгийн паялникийг ихэд боловсронгуй, аюулгүй, компьютер удирдлагтай, олон тооны мэдрэгчтэй систем болгосон орчин үеийн төхөөрөмж юм.

  • Машинаа зарах бол яах вэ?

Халаагчийг машинд угсрахдаа ямар нэгэн хийцийн өөрчлөлт хийгддэггүй мөн цахилгаан хэлхээнд оролцдоггүй тул та халаагчаа салгуулаад шинэ машиндаа угсруулж болно.

  • Эвдэрвэл яах вэ?

Бид зарж буй халаагчдаа 1 жилийн баталгаа өгдөг мөн оношилгооны программ, төхөөрөмж, сэлбэгийн нөөцтөй тул хэзээ ч оношилж засвар хийх боломжтой.

  • Аль улсад үйлдвэрлэсэн бэ?

Бид Шанхай хотод үйлдвэрлэсэн 1-2 төрлийн халаагч борлуулж буй ба уг үйлдвэр нь СЕ, ISO 9001 чанарын шаардлага хангасан Европын зах зээлд экспортолдог гол үйлдвэрлэгч нь.

  • Яаж худалдан аваж угсруулах вэ?

Бид нэг ажлын өдөр 1-2 машинд угсралт хийдэг тул та урьдчилан өдөр авч мөн халаагчаа сонгон урьдчилгаа төлбөр хийнэ (100,000төг). Бид танд угсралтанд орох өдрийг товлож мөн халаагчийг тэр өдөр хүртэл өөр үйлчлүүлэгчид заралгүй хадгална. Утас:  8806 5272

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна