ОХУ Украины хооронд шууд нислэг зогсчээ

2015 оны 10 сарын 26

 

ОХУ Украины хооронд онгоцны шууд нислэгийг хоёр талаас хориглон зогсоожээ. ОХУ болон Украины албаныхны уулзалт хэлэлцээ бүтэлгүйтсэнээр ням гаригаас /Х.25/ эхлэн хоёр орны хооронд шууд нислэгийг зогсоосон байна. Крым болон Украины зүүн хязгаарын асуудлаас үүдэн Киев ОХУ-руу шууд нислэгийг зогсоосны хариуд Москва ижил арга хэмжээ авсан аж.

 

ОХУ болон Украины хоорондын шууд нислэгээр сард 70 мянга орчим хүн зорчдог байна. Гэхдээ шууд нислэгээр голдуу украинчууд төрөл төрөгсөдтэйгөө уулзах, ажил хийхээр ОХУ-ыг зорьдог гэнэ. Түүнчлэн хоёр орны хоорондох шууд нислэгийн гуравны хоёрыг ОХУ-ын авиа компаниуд гүйцэтгэдэг аж. ОХУ-ын тээврийн сайдын мэдээлснээр хоёр орны хооронд шууд нислэгийн тасалбарын орлого жилд ойролцоогоор 110 сая ам.долларт хүрдэг гэнэ.

 

Ийнхүү ням гаригаас /Х.25/ эхлэн ОХУ, Укрианы хооронд зорчих хүмүүс гуравдагч орноор дамжих илүү үнэтэй, холын нислэгийг сонгох юмуу галт тэргээр 13 цаг явахын аль нэгийг сонгох хэрэгтэй болжээ.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна