“City Cup-2015”-ын боулингийн шилдгүүд тодорлоо

2015 оны 10 сарын 26

Нийслэлийн Засаг Даргын тамгын газар, Монголын Боулинг сонирхогчдын холбоо “Big Bowling” төвтэй хамтран “City Cup-2015” тэмцээнийг долоо дахь жилдээ өнгөрөгч амралтын өдрүүдэд (X.24-25) зохион байгууллаа. Улаанбаатар хот байгуулагдсаны 376 жилийн ойн хүрээнд болсон тус тэмцээнд 21 багийн 110 тамирчин оролцлоо. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрөлд болсон юм.

Багийн төрөлд А.Эрдэнэтөгс ахлагчтай “Топ флоор-Мишээл” тэргүүлж, Б.Ууганболд ахлагчтай “Петрожамп”, Э.Бат-Орших ахлагчтай “Си Эй Ди”, Ц.Лхаасүрэн ахлагчтай “Биг энтертайнмент” тус тус удааллаа. “Топ флоор-Мишээл” баг тус тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлсэн нь энэ. Хамгийн өндөр буюу 229 оноог Ц.Лхаасүрэн авсан юм. Түүнд тэмцээний ивээн тэтгэгч BTF LLC-гээс “Адидас” брэндийн иж бүрэн хувцас гардуулсан. Эрэгтэйчүүдийн дээд зиндаанд Г.Отгонбаяр, В.Энхбат, Н.Батхүү нар алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бол дэд зиндаанд манай фото сэтгүүлч Э.Харцага түрүүлж А.Батжаргал, С.Отгонбат нар удааллаа. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд С.Дэлгэрцэцэг, Л.Өлзийхорол, С.Хандаа нар эхний гурван байрт шалгарсан юм. Монголын спортын сэтгүүлчдийн баг тус тэмцээнд өрсөлдөж, 21 багаас долдугаар байраар хасагдах шатанд шалгарсан ч тэмцээний анхны аварга “ТЭЦ-III”-ийн багт хожигдсон байна.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна