ЗХЖШ-ын дэд даргыг чөлөөлжээ

2015 оны 10 сарын 26

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн өнгөрсөн баасан гаригт болсон хурлаар Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр НҮБ-ын цэргийн хүчний секторын командлагчийн шалгуурт тэнцсэн учраас ийнхүү албанаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Харин түүний оронд тус штабын Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат дэд дарга болох магадлал өндөр байгаа гэнэ. Учир нь Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой нэг нутаг учраас түүнийг уг суудалд томилж магадгүй гэсэн мэдээлэл байна.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна