Төмөр замын талаар хэлэлцэнэ

2015 оны 10 сарын 26

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16:00 цагт болно. Өнөөдрийн хуралдаанаар нийт 13 асуудлыг хэлэлцэхээр жагсаажээ. Тодруулбал, “Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,  “Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох тухай”, мөн Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулах  зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна