НИТХ-аас хотын төв номын санд 240 гаруй ном хандивлав

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

НИТХ-аас хотын төв номын санд 240 гаруй ном хандивлав

Нийслэлийн 376 жилийн ой, Улаанбаатар хотын төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатарчууд уншиж байна” ном хандивлах нэг сарын аяныг зохион байгуулж байна.

Энэхүү аяныг Сүхбаатар дүүргийн Залуучуудлын холбооноос санаачилсан бөгөөд НИТХ-аас аяныг дэмжиж хамтран оролцож байгаа юм.

“Улаанбаатарчууд уншиж байна” аяны хүрээнд өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас Улаанбаатар хотын төв номын санд 249 ширхэг ном хандивлалаа.  Эдгээр номуудын 140 гаруйг нь НИТХ-ын дарга Д.Баттулга бэлэглэж байгаа юм байна.

“Улаанбаатарчууд уншиж байна” аян 11 сарын 07 хүртэл нийслэл хот даяар үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж