Гатлага онгоц үл мэдэх биет мөргөснөөс 124 хүн гэмтжээ

2015 оны 10 сарын 26

 

Макаогоос Хонгконг хүрэх өндөр хурдны гатлага онгоц тэнгист үл мэдэх биет мөргөснөөс 124 зорчигч гэмтэж бэртжээ. Гатлага онгоцонд зорчигчид болон хөлгийн багийнхан нийлээд 174 хүн зорчиж явсан байна. Осол Лантау арлын ойролцоо өчигдөр орой /Х.25/ гарчээ. Хонгконгийн эргийн харуулын албанаас зорчигчдыг аврахаар завинуудаа илгээсэн байна. Гэвч орон нутгийн хэвлэлд мэдээлснээр зарим зорчигчид аврагчдыг хүлээн хэдэн цаг болсныг шүүмжилжээ. Аврагчид гэмтэж бэртсэн хүмүүсийг Хонгконг дахь эмнэлэгүүд рүү зөөвөрлөн хүргэсэн байна. Өнөө өглөөний /Х.26/ байдлаар гэмтэж бэртсэн таван хүний биеийн байдал муу байгааг “RTHK” агентлаг мэдээлжээ.

 

Өмнө нь өнгөрсөн арваннэгдүгээр сард үүнтэй ижил осол гарч олон хүн гэмтэж бэртсэн байна. Түүнчлэн 2012 оны аравдугаар сард гатлага онгоц өөр нэг усан онгоцтой мөргөлдсөнөөс 39 хүн амь үрэгдсэн юм. Энэ осолд гатлага онгоцны ахмадыг хариуцлага алдсанд буруутган шийтгэсэн аж.

 

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна