Samsung уян батерейгаа танилцууллаа

2015 оны 10 сарын 26

Технологийн салбарын хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Samsung компани нугалж, эвхэж, тахийлгах зэргээр яаж ч хөдөлгөж болдог уян батерей бүтээж буйгаа танилцууллаа.

Одоогоор “Stripe” болон “Band” гэсэн нэртэй хоёр загварын батерейг бэлэн болгоод байгаа аж. “Stripe” нь илүү уян хатан шинж чанартай, ердөө 0,3 мм зузаантай. Харин “Band” нь арай зузаан, ерөнхийдөө бугуйвч маягаар зүүгээд явахад боломжтой. Эдгээр батерейг өмсөж, зүүж хэрэглэх хүзүүний зүүлт, бугуйвч зэргээр үйлдвэрлэн гар утсанд тань цэнэг хэрэг болсон үед хэрэглэж байхаар төлөвлөөд байгаа гэнэ.

Тиймээс тус компанийн дараагийн зах зээлд нийлүүлэх гол бүтээгдэхүүн нь өмсөж, зүүх технологийн бүтээгдэхүүнүүд байх бололтой.

Т.МӨНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна