Өдрийн цагаар дуг хийсний тус

2015 оны 10 сарын 26

Хэдий тэжээллэг хоол идэж, дасгал хийдэг ч гэсэн хэрэв бүтэн нойроо авч чадахгүй бол маш их ядарч, өвчин эмгэг тусах магадлал өндөрсдөг. Судлаачид өдрийн цагаар богино хугацаагаар дуг хийвэл дараах гайхалтай 5 тустай болохыг олж тогтоожээ.

1. Хөгшрөлтийг удаашруулна

Заримдаа өдрийн цагаар унтахыг "гоо үзэсгэлэнгийн унталт /beauty sleep/" гэж нэрлэдэг. Учир нь энэ үеэр арьсны хуучин эсүүдийг сэргээх даавар идэвхитэй ажилладаг.

2. Ажлын бүтээмжийг сайжруулдаг

Судалгаагаар өдрийн цагаар дуг хийх нь оюуны болон биеийг чадавхыг сайжруулдаг болохыг тогтоосон. Хэрэв та биеийн хүчний ажил хийдэг бол дуг хийгээд сэрэхэд шинэ өглөө шиг л эрч хүчтэй байх болно. Судлаачид ингэхийн тулд 20-40 минут унтах нь хангалттай гэж зөвлөж байна.

3. Эсийг сэргээдэг

Өдрийн цагаар унтах үед биеийн эсүүд өөрсдийгөө сэргээж эхэлдэг. Ямар нэгэн булчингийн гэмтэл зэргийг хурдан эдгээх даавар ихээр ялгаруулдаг.

4. Ой санамжийг сайжруулдаг

Саяханы судалгаагаар өдрийн цагаар дуг хийх нь тархины үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлдгийг тогтоожээ. Өдөр унтсанаар тархины богино санамжийн "хэсгийг" урт санамжийн "хэсэгт" хуваарилж "шинэ өрөө" гаргаж өгснөөр ой тогтоолт сайжирдаг болохыг тогтоожээ.

5. Жин хасахад тусална

Дутуу нойртой байснаар идэх дуршлыг ихэсгэдэг лептин, гренлин дааврыг ихээр ялгаруулдаг. Ингэснээр өлсөөгүй байсан ч юм идмээр санагдаж эхэлдэг. Өдөр түр дуг хийвэл уг хоёр дааврыг хэвийн  хэмжээнд нь байлгахад чухал нөлөөтэй.

Эх сурвалж: www.hiub.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна