МХБХ-ны Гүйцэтгэх xорооны дөрөв дэх удаагийн хурал боллоо

2015 оны 10 сарын 26

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх Хорооны 4 дэх удаагийн их хурал 2015 оны 10 дугаар сарын 24ны өдөр боллоо. Энэ удаагийн хурлаар дараах хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн байна.

14 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Э.Шинэбаяр болон 16 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагч Серб улсын мэргэжилтэн Воиеслав Бралусиш нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.  Дараагийн шигшээ багийн дасгалжуулагчийг сонгохдоо тухайн жилдээ амжилт үзүүлсэн байдлыг харгалзан үзэж сонгох юм.

Мөн хурлын үеэр яригдаж шийдэгдсэн нэгэн чухал асуудал нь тэмцээнтэй холбоотой сахилга бат, ёс зүйн түр дүрмийг баталлаа. Энэхүү сахилга бат, ёс зүйн асуудлыг МХБХ-ны Их хурал хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн бөгөөд асуудлыг онцгой байдлын хороо хариуцахаар боллоо. 

Монголын Хөлбөмбөгийн Холбоо энэ жилийн санхүүгийн эхний гурван улирлын тайланг бүрэн танилцууллаа.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна