Ханиад нам дарах амтат жор

2015 оны 10 сарын 26

Дөнгөж эхэлж буй ханиадыг нам дарах амттай жорыг та бүхэндээ танилцуулах гэж байна. Туршилтаар дөнгөж эхэлж буй ханиалгыг нам дарж байгаа нь тогтоогдсон амтат жоронд:

• алим
• аарц /гашуун биш/
• зөгийн бал

Хийх арга нь: алимаа 2 хувааж нэг талыг таглаа маягтай болгоно. Нөгөө талынх нь дотор талыг ухаж зай гарган аарц, зөгийн балаа хольж хийнэ. Зуурмагийн дээр жимс байрлуулж болно. Зурган дээрх шиг зуурмагаа бэлдээд таглан 10 минут жигнэхэд л хангалттай.

Жич: Халуунаар нь идвэл маргааш нь цоо шинэ хүн боллоо л гэсэн үг.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна