Дуучин Т.Дэлгэрмөрөн зөвлөгөө өглөө

2015 оны 10 сарын 26

Эмэгтэйчүүдээ та бүхэнд нэгэн чухал зүйлийн утгыг өчье. Энэ бол миний нүдэнд харагдаж гарт баригдсан бодит зүйл учраас үүнийг хэрхэн өршөөх нь таны тэнгэр мэдэх хэрэг биз ээ. Нэг ч гэсэн өдрийг алгасаад би тэвчиж дийлэхгүй учраас үүнийг өчлөө. Манай сайхан бүсгүйчүүд, ер нь энэ дэлхийн эм хүйстэй бодь гал биет хүмүүс эрчүүд бидэн шиг эрээ цээрээ алдах тохиолдол үнэндээ өдрийн од мэт билээ. Тэд эрчүүд бидэн шиг дотоод шүүрлийн ХИЙГ эл задгай дэлгэлгүй ихэнх тохиолдолд дотогш буцаах болон магадгүй удаан тэсэж барьдаг. Энэ тохиолдлыг өдөр сар жилд нь үржүүлэн бодохоор хэдий хэр хэмжээний тоот энэ хувислыг гадагшлуулахгүй дотогш буцааж хэвлий болон нарийн бүдүүн гэдэсний үйл ажилгаанд саад учруулсан байна гэж бодно. Хамгийн харамсалтай нь яг энэ үйлдлээс болж тэр дундаа зөвхөн эмэгтэйчүүдэд дотоод бие эрхтний үрэвсэл үүсэж байдаг байна. Үүнийгээ мэдэхгүй явснаар ужиг хүндэрч, өвчин болохыг мэдэрдэг байх нь. Энэ нь эцэстээ булчирхайн эд эсийг цочроож хавдар болох үүсвэрийг эхлүүлдэг байх нь шүү дээ. Би яруу тод Монгол хэлнийхээ төгс ухагдахуунаар тод бичиж сийрүүллээ. Орчин цагийн охид бүсгүйчүүд ойлгох, тогтоох, ухаан заяа нь цусанд нь байгаад бат итгэнэм зээ. Та бүхэн миний ээж, эхнэр хоёроос минь нэгээхэн ч зөрөхгүй нь лавтайяа, эрүүл энхийг хүсэн ерөөж энэ бүхнээ хэрхэн зохицуулж тааруулах ухаанаа олцгоохыг уриалан сэрэмжлүүлье гэж дуучин Т.Дэлгэрмөрөн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна