П.Цагаан Дэлхийн эдийн засгийн форумд оролцож байна

2015 оны 10 сарын 26

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо 2015 оны 10 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд болж буй Дэлхийн эдийн засгийн форумын чуулга уулзалтын албан ёсны нээлт өнөөдөр болж байна. Уг форумд Монгол Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч С.Оюун нар оролцож байгаа бөгөөд тэд Дэлхийн эдийн засгийн форумын Уул уурхай, төмөрлөг, усны зөвлөлийн салбар хуралдаанд оролцож байгаа юм.

Энэ удаагийн хуралдааны үеэр нийт 80 салбар хуралдаанаар дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудын талаар авч хэлэлцэх юм байна.

Салбар хуралдаануудаар Инновацын ирээдүй, Эдийн засгийн өсөлт ба багтаамж, Нүүрсний салбарын тогтвортой хөгжил, Хотуудын ирээдүй, Үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал, Уур амьсгалын өөрчлөлт, Цагаачлал зэрэг сэдвийг хөндөн ярилцаж байна.

Эх сурвалж: president.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна