Р.Бурмаа сайдын албаны машин осолдоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

Р.Бурмаа сайдын албаны машин осолдоогүй гэв

Р.Бурмаа сайдын албаны машин осолдсон гэх мэдээ зарим сайтуудаар гарч байсан. Тэгвэл энэ талаар Хүнс хөдөө аж ахуйн яамнаас албан ёсны мэдэгдэл гаргажээ. Үүнд:

УИХ-ын 75 дугаар тогтоолоор Халх гол суманд Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан. Тэгвэл энэ сарын 16-ны өдөр Өргөдлийн байнгын хорооны хурал дээр Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Халх гол” төслийг танилцуулах мэдээлэл хийсэн юм.

Тус хуралд Дорнод аймгийн иргэдийг төлөөлөн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын Засаг дарга В. Мөнхтайван болон иргэн Н.Цэрэндулам нар оролцож нутагтаа очиж мэдээлэл өгөхийг хүссэн. Үүний дагуу Халх гол төслийн ажлын алба өнгөрсөн бямба гарагт Дорнод аймгийн Халх гол сумыг зорьсон юм. Энэ үеэр Р.Бурмаа сайд орон нутгийн удирдлага болон иргэдтэй уулзаж санал бодлыг сонсож, ажлын явцын талаар танилцуулж байна.  Хүнс, хөдөө аж ахуйн сайдыг тус аймагт ажиллаж байх үеэр зарим мэдээллийн сайтууд дээр “Р.Бурмаа сайдын ажлын албаны машин осолдлоо” гэх мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэл нь  бодит эх сурвалжгүй, худал мэдээлэл болохыг Хүнс хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн албанаас албан ёсоор мэдэгдэж байна.

М.КЕЙТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж