Өнөөдөр хаана, юу болох вэ?

2015 оны 10 сарын 27

10:00 цагт Иргэний танхимд “Хоггүй гудамж-Хоггүй хороо” болзолт уралдааныг дүгнэж холбогдох мэдээллийг өгнө. Нийслэлийн удирдлагууд, шар хантаазтан, зам талбайн үйлчлэгч нар оролцоно.

11:00 цагт “Баянзүрх хайрхан”-ыг тахиж, Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулагдаж буй “Баянзүрх хайрхан ”-ны тохижилтын ажлын нээлтийн арга хэмжээ 11 цагт болно. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүд болон хотын дарга Э.Бат-Үүл нар оролцоно. 

11:40 цагт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээний тасагт ар гэр, ойр дотныхоо хүмүүсийг сахидаг сахиуруудад зориулсан хүлээлгэ, сахиулын өрөөг нэгэн компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн хөрөнгөөр засварлан тохижуулж хүлээлгэн өгөхөөр болсон байна. 

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд:

12:00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ, Эрдэнэс Тавантолгой компанийн үйлдвэрчний эвлэл хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

12:30 цагт "Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл" ТББ-аас байгаль орчин сүйдэж байгаа асуудлаар баримттай мэдээлэл дэлгэнэ.

13:00 цагт ШУА, Исламын бүгд найрамдах Иран улсын Гадаад хэргийн яамны Боловсрол, судалгааны төвтэй хамтран 13-14 дүгээр зуунд Азийн соёл иргэншил, Монголын Иль хаадын талаар мэдээлэл хийнэ.

15:00 цагт Мэдээллийн технологийн үндэсний паркийн 211 тоот танхимд Дэлхийн банкны дэмжлэгээр хоёр дахь жилдээ хэрэгжиж буй “Code4GreenUB” төслийн хүрээнд төслийг хэрэгжүүлэгч “Стартап Монголиа” ТББ болон Дэлхийн банк, МТҮП, OIL-Нээлттэй инновацийн Лаб байгууллагууд “Maker’s Week” /Үйлдвэрлэгч буюу Бүтээгчдийн 7 хоног/ арга хэмжээ, МТҮП, OIL-Нээлттэй инновацийн Лаб-уудад тус тус зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн иргэний танхимд “Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн шинэтгэл” нээлттэй хэлэлцүүлэг маргааш /10.27/ 14 цагаас болно. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төлөөлөл оролцоно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна