Амралтын өдрүүдэд 15 мянган дүрвэгч Германд орж иржээ

2015 оны 10 сарын 27

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд  гэхэд Австрийн хилээр дамжин 15 мянган цагаач Германд орж ирсэн байна гэж Баварийн Дотоод хэргийн яам мэдээлэв.  Тус яамны мэдээгээр бямба гаригт 6000 хүн, ням гаригт 9000 хүн орж иржээ. Ойрын өдрүүдэд  дүрвэгсдийн дарамт буурахгүй харин ч өсөх болно гэж тус улсын шинжээчид үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт Баварид өдөртөө 4-5 мянган хүн  орж ирж байжээ.

 

Мөн энэ хугацаанд 9,8 сая хүн амтай Шведэд нэг долоо хоногийн дотор орж ирсэн дүрвэгсдийн тоо дээд амжилт тогтоон 9,5 мянган хүн болов. Тэдний  2,3 мянга нь өсвөрийн насны хүүхдүүд бие даан  өөрсдөө ирцгээсэн дүрвэгсэд байлаа.  Ийнхүү энэ онд тийшээ нэвтэрсэн дүрвэгсдийн тоо бараг 105 мянга болов. Энэ нь ЕХ доторх хүн амьтай харьцуулахад хамгийн том үзүүлэлт байлаа.

 

 

Сая гаргасан тооцоогоор энэ онд ба ирэх жилд нийлээд 360 мянга орчим дүрвэгсэд Шведэд суурьших бололтой.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна