БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ХБНГУ-ын Элчин Сайдын Яамны төлөөлөлтэй уулзлаа

2015 оны 10 сарын 27

 

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристиан Гласс болон “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь” төсөл хөтөлбөрийн захирал Клаус Шмид Корсито нарыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар Үндэсний REDD+ хөтөлбөрийг үргэлжлүүлэн явуулах талаар болон Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь төслийн хэрэгжилтийн талаар ярилцсан юм.

 

Энэхүү төслийн захиалагч нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам бөгөөд Монгол Улсад төсөл хөтөлбөрөө 2015-2018 он хүртэл хамтран хэрэгжүүлэх юм байна.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.SONIN.MN