Хөгжмийн шинэ шилдэг бүтээлүүд

2015 оны 10 сарын 27

Өнгөрсөн амралтын өдрүүдийн шилдэг сонголтууд болох дуу хөгжимийн жагсаалтаас танилцуулж байна.

Энэ жилийн тавдугаар сард Рошин Мерфи “Hairless Toys” гэх гурав дахь цомгоо бичүүлсэн нь өнгөрсөн долоо хоногт Mercury Prize-т танилцуулгаа хийлээ. Түүний Unputdownable гэх бас зохиомжийн видео шинээр гарч ирлээ. Hairless Toys нь Moloko үеийн эсвэл өмнөх Overpowered (2007) цомгийн Рошинаас огт өөр мэт. Гэтэл өнгөрсөн оны Италийн ЕР Mi Senti  үзүүлбэрийн ид шидийн дараа ч нөгөө л нэг Рошин хэвээр сонсогдоно. Поп хөгжмийн давалгаанд автаагүй нөгөө л нэг царцаагүй Рошин Мерфи. 

Энэ жагсаалтын бас нэг баатар нь Дэвид Линч шинэ ЕР-ээ танилцуулахаар бэлтгэжээ. Тэрээр Польшийн төгөлдөр хуурч Марек Зебровскитай хамтарсан байв. Тэдний шинэ цомог Polish Night Music арваннэгдүгээр сарын дундуур нийтийн хүртээл болох юм. гэхдээ одоо түүнээс Night-A Landscape With Factory зохиомжийг эсвэл архивын бичлэгээс нь сонсож болно.

Арт мэдээний бүхэл бүтэн давалгааг өнгөрсөн долоо хоногт Дрейк үүсгэлээ. Тэрээр Hotline Bling гэх Америкийн хийсвэр зураач Жеймс Тарреллын бүтээлийг санагдуулахаар клиптээ бүжиглэв. Харин зураач үүнийг үгүйсгэлээ.

Neon Indian саяхан гаргасан Vega Intl цомгийнхөө хэсгийн видеог танилцуулжээ. Жон Ньюман I'm Not Your Manгэх уянгын зохиомжийн видеогоо үзүүлэв. Мөн бидэнд рэпчин CeeLo Green, Charli XCX гэх Vroom Vroom трекийн үзэх боломж гарчээ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна