“Буянт-Ухаа 2” орон сууцны квотыг цуцалжээ

2015 оны 10 сарын 27

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллоос квот авсан төрийн болон аж ахуйн байгууллагын орон сууц худалдан авах эрхийг өнөөдөр  албан ёсоор цуцалж, зах зээлд нээлттэй худалдаалахаар болсон талаар Төрийн орон сууцны корпорациас мэдээлэв. Квотоор байр авах эрхтэй иргэд, албан байгууллагыг  2015 оны 10 дугаар сарын 10-ны дотор орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувийг төлсөн баримтын хамт Төрийн орон сууцны корпораци дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэн “Орон сууцны захиалгын гэрээ” байгууллахыг анхааруулсан.  Тэгвэл уг товлосон хугацаанаас даруй хоёр  долоо хоногийн дараа квотоор орон сууц авах эрхийг цуцалж, иргэдэд нээлттэй худалдаалахаар болж байгаагаа тус корпораци дуулгав.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна