Порошенко сонгуулийг Украины шинэ сонголтын баталгаа гэлээ

2015 оны 10 сарын 27

 

Украинд орон нутгийн сонгууль  явагдлаа. Ерөнхийдөө тайван, идэвхи муутай явагдав. Харин Мариуполь, Донецк мужийн Красноармайскт сонгууль явагдсангүй. Одоо Дээд рад эдгээр хотуудад дахин сонгууль явуулах товыг тогтоох ёстой болов.

 

Сонгуулийн дүн тодорхой болох тусам  энэ сонгуулийг Украины хамгийн будлиантай, хамгийн бохир сонгууль гэж сөрөг хүчин, Оросын хэвлэл мэдээлэл бичиж байна.

 

© AP Photo/Sergei Chuzavkov

 

Киев хотын цагдаагийн албанаас санал худалдан авсан хэргээр 23 хэрэг нээжээ. Хотын цагдаагийн газрын орлогч Терещук энэ талаар мэдэгдсэн бөгөөд сонгууль ерөнхийдөө ноцтой зөрчилгүй явагдлаа гэв.

 

Сонгуулийн санал Киевт 800 гривенийн үнэтэй байсан гэх  мэдээлэл өмнө нь гарсан байв. Украины хуулиар санал худалдан авсан нь батлагдвал долоон жилийн ял авах болно.

 

Хүний эрх, ба ардчилсан институцийн товчоо болон Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын албаны төлөөлөгчид Украины орон нутгийн сонгуулийг олон улсын стандартаар явагдлаа гэж үзжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна