Ипотекийн чанаргүй зээл 0.6 хувь байна

2015 оны 10 сарын 27

Монголбанкнаас ипотекийн зээлийн өнгөрсөн сарын тайланг гаргажээ. Тус тайланд банкууд өнгөрсөн есдүгээр сард нийт 1334 зээлдэгчид 78.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосныг дурджээ. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 3319.7 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 74848-т хүрчээ. Есдүгээр сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 1.2 хувиар, оны эхнээс 20.0 хувиар, өмнөх оны мөн үеэс 35.8 хувиар буурсан байна. Тухайн сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 28.5 хувиар өссөн ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.0 хувиар буурчээ. Ипотекийн зээлийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн хувь 2.1 хувь, чанаргүй зээл 0.6 хувь байна.

Т.НОМИН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна