ФИФА-гийн ерөнхийлөгчид Ази тивээс хэнийг дэвшүүлэв

2015 оны 10 сарын 27

ФИФА-гийн ерөнхийлөгчид Ази тивээс Бахрейн шейх Салман бин Ибрагим аль-Халифын нэрийг дэвшүүлжээ.

Азийн хөлбөмбөгийн холбооноос ФИФА-гийн ерөнхийлөгчид тус холбооны ерөнхийлөгч, Бахрейн улсын шейх Салмана бин Ибрагим аль-Халифын нэрийг дэвшүүлж байгаагаа албан ёсны сайтдаа мэдээлсэн байна.

Бахрейн улсын шейх Салмана бин Ибрагим аль-Халиф нь сонгуулийн сурталчилгаагаа бие даан санхүүлнэ, АХХ-ноос ямар нэгэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажээ. Тэрбээр Африкийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Исса Хаятутай зөвлөлдсөний дараа нэрээ дэвшүүлэх шийдвэр гарсан байна.

Тэрбээр 2018 онд ОХУ-д болох ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтуудын Хяналтын товчооны даргаар томилогдож ажиллаж байна. ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүмүүсийг нэрсийг хүлээн авах хугацаа аравдугаар сарын 26-ны өдрөөр дуусаж байна.

ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Тринидада, Тобаго улсын шигшээ багийн ахлагч байсан Дэвид Нахид, Иордан улсын ханхүү Али бин Аль-Хусейн, УЕФА-гийн ерөнхийлөгч Мишель Платини, ФИФА-гийн Ерөнхий бичгийн даргын орлогч байсан, францийн иргэн Жером Шампань, Либери улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Муса Билити нар нэрээ дэвшүүлээд байгаа юм.

Спорт нь европчуудын зугаа маягаар Европ тивд үүссэн, олон улсын спортын холбоод бараг бүгдээрээ тус тивд байгуулагдсан, олон улсын спортын холбооны удирдлагын дийлэнх нь европчуудын гарт байдаг учир ФИФА-гийн сонгуульд европоос бусад тивээс нэр дэвшигчдэд ерөнхийлөгч болох боломж маш бага гэж хөлбөмбөгийн мэргэжилтнүүд таамаглаж байгаа ажээ.

Д.ӨЛГИЙСАЙХАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна