Төрийн ордон “цэнхэртэнэ”

2015 оны 10 сарын 27

НҮБ-ын 70 жилийн ойг тэмдэглэн дэлхийн алдартай барилга, хөшөө, дурсгалын газруудыг НҮБ-ын цэнхэр өнгөөр гэрэлтүүлж байгаа. Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүн улс болж элссэн өдрийг тохиолдуулан, дэлхийн нийтийн энэхүү аянд нэгдэж өнөөдөр оройн 19.00-22.00 цагийн хооронд Төрийн ордон болон Чингис хааны хөшөөг цэнхэр өнгөөр гэрэлтүүлэхээр болжээ. Уг аян Шинэ Зеланд улсаас эхэлж улс тив дамжин үргэлжилж Нью Йорк хот дах НҮБ-ын Төв байр, Эмпайр цамхаг, НҮБ-ын цэнхэр өнгөөр дэлхийгээ гэрэлтүүлье” аяны хүрээнд Египетийн Пирамидууд, Рио де Жанейро хот дах Христийн хөшөө, Хятадын Цагаан хэрэм, Оросын Санктпетрбург дах Эрмитаж, Йорданы эртний Петра хот, Австралийн Сиднейн дуурийн театр зэрэг 300 гаруй түүх, дурсгалын алдартай газруудыг цэнхэр өнгөөр гэрэлтүүлжээ.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна