Эльмар Гасанов Монголд

2015 оны 10 сарын 27

The Corporate Hotel & Convention Centre-ийн хамт олон Олон улсын өндөр зэрэглэлийн концертын танхимыг ашиглалтанд оруулж, энэхүү танхимынхаа нээлтэд зориулж дэлхийд чансаагаараа дээгүүр бичигддэг Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урьж, ЭЛЬМАР ГАСАНОВ МОНГОЛД элит тоглолтыг ганцхан удаа зохион байгуулах гэж байгаа билээ.

Энэхүү тоглолтод төгөлдөр хуурч Эльмар Гасанов Оросын нэрд гарч яваа RusQuartet хийлийн квартетийн хамт Монголд ирнэ гэсэн мэдээлэл гарсан. Тоглолтоор, сонгодог хөгжмийн эрин үеийн ноён оргил болсон Бетховены Sonata 23 op.57 "Appassionata", Оросын нэрт хөгжмийн зохиолч Рахманиновын Variations on a Theme of Corelli, Германы хөгжмийн зохиолч Брамсын Piano quintet f moll op.34 дэлхийд ховорхон тоглогдсон сонгомол бүтээлүүдийг хүн төрөлхтний сэтгэл зүрхийг 90 жилийн туршид хөглөсөн гайхамшигт KAWAI төгөлдөр хуураар тоглох сонгодог үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна. Тоглолтын үеэр нэрт төгөлдөр хуурч болон Монголын урлаг соёлын одод, нийгэм улс төрийн хүндтэй эрхмүүдтэй хамт хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох боломжтой гэнэ.

Тэгвэл энэ сарын 28-нд буюу маргааш тоглолтын хэвлэлийн бага хурлыг зохион байгуулах юм байна.

Холбоо барих утас: 99111355, 99110342, 88102329 (Хүргэлттэй)

www.corporatehotel.mn

https://facebook.com/KAWAIMongolia

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна