Барилга дээрээс юм унаж хүн гэмтээжээ

2015 оны 10 сарын 27

Баянгол дүүрэг, “UB palace”-ын зүүн талд баригдаж байгаа 16 давхар барилга дээрээс юм унаж толгой хагаллаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Г-ийн толгой дээр  ”O&BN” компанийн орон сууцны зориулалтаар баригдаж байгаа барилгын 16 давхараас юм унаж гэмтээсэн гэх гомдлын дагуу энэ  хэргийг  тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.

Т.СОЛО

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна