"Хүрхрээ" дээд лигт "ДЕРБИ" тоглолт нэгээр нэмэгдлээ

2015 оны 10 сарын 27

Дэлхий дээр хамгийн олон үзэгчтэй спортын төрөл бол олноо "Хаан" хэмээн өргөмжлөгдсөн хөлбөмбөгийг бид бүхэн дуу нэгтэйгээр нэрлэдэг. Үүн дундаас ач холбогдолоороо хамгийн түрүүнд дэлхийн аварга болон европын аварга шалгаруулах тэмцээн мөн шагналын сан өндөртэй Аваргуудын лигийг нэрлэдэг. Тэгвэл эдгээр тэмцээнээс дутахгүй нь шилдэг улсуудын лигийн тоглолт байдаг билээ. Монголчуудын хувьд сүүлийн хэдэн жил Английн премьер лигийн тоглолтуудыг цэнхэр дэлгэцээр алгасалгүй шимтэн үзэх болсон. Ингэснээр тухайн лигийн дүрэм журам онцлог болоод багуудын түүх,  мөн тэр ч бүү хэл хэн хэндээ илүү өстэй болох, өөрөөр хэлбэл дерби тоглолтын ач холбогдлыг ойлгож эхэлсэн.

Жишээ нь нэг хотын багууд болох Ливерпүүл, Эвертон багуудын хооронд дахь мерсисайдын дерби, Манчестер Юнайтед болон Ливерпүүл багуудын дундах Их Британийн дерби, Челси Арсенал багуудын Лондон хотын дерби гэх мэт. Тэгвэл Монгол улсад тэр дундаа “Хүрхрээ” үндэсний дээд лигт хэд хэдэн дерби тоглолт байгааг санах хэрэгтэй. Үүн дундаас мэдээж лигийн арвин түүхтэй багууд болох “Хоромхон”, “Эрчим”, мөн их хотын нэрээр овоглосон "Улаанбаатарын Унаганууд" ба “ФС Улаанбаатар” багуудын хоорондын өрсөлдөөн. Дашрамд дуулгахад өнгөрөгч 8 дугаар сарын 30ны өдөр Их хотын дерби тоглолт болоход Хүрхрээ лигийн тоглолтыг үзэхээр нийт 1200 гаруй үзэгч, хөлбөмбөг сонирхогч цугласан нь лигийн хэмжээнд хамгийн их үзэгчтэй тоглолт болон тэмдэглэгдсэн.

Тэгвэл “Хүрхрээ үндэсний 1-Р ЛИГ” тэмцээнээс дэвшин гарж ирж буй “Хангарьд Сити” болон дээд лигийн шилдэг багуудын нэг Монгол улсын хөлбөмбөгийн түүхийг өдгөөгөөс өнөөг хүртэл бичилцэж байгаа “Хангарьд” багуудын хувьд дахин нэг дерби тоглолтыг эхлүүлэхээр болж байна. Өөрөөр хэлбэл “Хангарьдын Дерби”

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна