Францын ерөнхийлөгч Хятадад айлчилна

2015 оны 10 сарын 27

 

Хятадын дарга Си Жинпиний урилгаар Францын ерөнхийлөгч Франсуа Олланд ирэх долоо хоногт Хятадад айлчлах гэж байна. Францын ерөнхийлөгч Франсуа Олландын Хятадын айлчлалын гол хэлэлцэх асуудал нь цаг уурын өөрчлөлт байх гэнэ.

 

Франсуа Олландын энэ айлчлал /XI.30-XII.11/ Парист болох цаг уурын өөрчлөлтийн эсрэг чуулга уулзалтын бэлтгэл болж байна. Хятад нь дэлхийн хамгийн их хүн амтай, бохирдол ихтэй орны хувьд цаг уурын өөрчлөлтийн эсрэг үйл хэрэгт чухал байр суурь эзэлж байна. НҮБ-ын зүгээс дэлхийн цаг уурын дулаарлыг аж үйлдвэрийн хувьслын өмнөх үед хүргэх зорилт тавиад байгаа аж.

 

Түүнчлэн Франсуа Олланд Франц Өмнөд Солонгосын дипломат харилцааны ойг тохиолдуулан Сөүлд айлчлахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Agence France-Presse

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна