Төвийн бүсийн аймгуудаас туршлага судлав

2015 оны 10 сарын 27

Сэтгүүлч:
Сүхбаатар

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2015.10.27

- Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Г.Наранбаатараар ахлуулсан Баруун-Урт сумын ИТХ-ын төлөөлөгчид Төвийн бүсийн аймгуудаас туршлага судлаад ирлээ. Төв аймаг, Өвөрхангай, Булган, Орхон, Дархан-Уул аймгуудаар орж хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил, үйлдвэрлэл үйлчилгээ шинэлэг ажлуудтай нь танилцаж Баруун-Урт сумандаа хийж хэрэгжүүлэх ажлын туршлагыг хуримтлууллаа.

- Төв аймгийн Хөшигтийн хөндийд баригдаж байгаа Олон улсын нисэх онгоц буудлын ажлын гүйцэтгэл 65 хувьтай явж байна. Япон улсын засгийн зээлээр 560 сая ам.долларын өртөгтэй баригдаж байгаа уг ажил 2013 онд талбайн ажил эхэлжээ. Барилга байгууламж бүтээн байгуулалтын ажил 2017 онд дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. ОУ-ын нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор 3000 орчим хүний ажлын байр бий болно.

- Хүн ам орон сууцны завсарын тооллого Баруун-Урт сумын хэмжээнд 90 гаруй хувьтай явж байна. Баруун-Урт сумын хэмжээнд 6000 өрхийн 20000 мянган иргэнийг тооллогод хамруулжээ. Ирэх сарын нэгнээс эхлэн эдгээр иргэдийн мэдээллийг нэгдсэн санд оруулах шивэх ажлыг хийнэ. Иргэд мэдээллээ үнэн зөв өгөх шаардлагатай байгаа юм.

- Баруун-Урт сумын ЗДТГ, Цагдаагийн газар, МХГ, БОАЖГ-тай хамтран хууль бус ангын шалгалтыг ирэх сарын нэгнээс хийнэ. Энэ жил БОНХЯ-аас цагаан зээр агнах зөвшөөрлийг олгохгүй хорьсон байгаа учраас хууль бусаар зээр агнасан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулна.

- Баруун-Урт сумын ЗДТГ, Цагдаагийн газартай хамтран Иргэн танд зөвлөн туслъя сарын аяныг зарласан билээ. Аяны хүрээнд төрийн байгууллагын алба хаагчдын дунд асуулт хариултын АХА тэмцээнийг зохион байгууллаа. 60 гаруй ажилтан, албан хаагчид оролцлоо.

Эх сурвалж: BBS TV

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна