Далай ламын бие тавгүйрхжээ

2015 оны 10 сарын 27

 

Бурхны шашины тэргүүн Далай ламын бие тавгүйрхжээ. АНУ-ын Филадельфи хотноо өчигдөр /Х.26/ болсон Эрх чөлөөний одон гардуулах ёслолд Далай лам эрүүл мэндийн шалтгаанаар хүрэлцэн ирээгүй байна. Далай ламын оронд төлөөлөгчид нь Эрх чөлөөний одон болон дагалдан ирэх 100 мянган ам.долларын хамт хүлээн авчээ.

 

Далай ламын хүний эрхийн төлөөх хичээл зүтгэлийг үнэлэн өнгөрсөн зургадугаар сард Эрх чөлөөний одонгоор шагнах болсон юм. Ёслолын үеэр үзүүлсэн видео бичлэгт Далай лам “Би бол илүү ч үгүй, дутуу ч үгүй жирийн л буддын хуврага. Хүн төрөлхтөний төлөөх миний бяцхан үйл хэргийг үнэлсэнд гүнээ талархаж байна. Би насан эцэслэх хүртлээ эрх чөлөө, ардчилал зэрэг хүний үнэт зүйлсийг сурталчилсаар байх болно” хэмээжээ.

 

Өдгөө 80 настай Далай лам өнгөрсөн есдүгээр сард эмч нарын зөвлөснөөр АНУ дахь бүх үйл ажиллагаагаа цуцалсан юм.

 

Тэрээр 1989 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн юм. Далай лам Хятадын дарангуйлалын эсрэг 1959 оны Түвдийн бослогод ялагдал хүлээснээр Энэтхэг рүү дүрвэн гарсан юм.

 

 

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна