Зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулав

2015 оны 10 сарын 27

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагийн хэлтэс нийт 377 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 328 дуудлага бүртгэгдсэн байна.

Цас орсны улмаас гудамж, зам хальтиргаа ихтэй энэ үед замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих шаардлагатай байгааг тэд сануулж байна.

Өчигдөр зам тээврийн осолд холбогдсон жолооч нарын 90  гаруй хувь нь зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байжээ. Ойрын өдрүүдэд цаг агаар дахин хүндэрч цасан  шуурга шуурах төлөвтөй байгаа тул хөдөө, орон нутгийг зорих гэж буй иргэд тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцаслах зэрэг өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдлыг сайтар хангахыг Улаанбаатар хотын Замыг цагдаагийн газраас анхааруулж байна.  

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна