“Монгол Ил Хант улс” үзэсгэлэн нээлтээ хийнэ

2015 оны 10 сарын 27

Өнөөдөр ШУА-иас хоёр үйл ажиллагаа зохион байгуулах талаа мэдээллээ. “Хижрийн 7-8, нийтийн тооллын XIII-XIV зууны азийн соёл иргэншлийн үнэт зүйлс – Гэрэгэ /пайз/” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал юм байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 28-29-ний өдрүүдэд Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд зохион байгуулах гэж байгаа аж. Хурлын талаархи мэдээллийг өнөөдөр 13:00 цагт өгөх аж.

Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Исламын Бүгд Найрамдах Иран улсад айлчлах үедээ Иранд 100 орчим жил оршин тогтнож байсан Монголын Эл хаадын улсын түүхийг хамтран судлах тухай санамж бичигт гарын үсэг зурсантай холбогдуулан Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад Хэргийн Яамны Боловсрол, судалгааны төв хамтран  зохион байгуулж байгаа гэнэ.

Мөн энэхүү хуралд зориулан доктор О.Нямдаваа, зураач С.Чулуунбаатар нарын санаачилсан цуглуулга, бүтээлүүдийн “Монгол Ил Хант улс” үзэсгэлэнгийн нээлтийг өнөөдөр 15.00 цагт Төрийн ордны дор байрлах Монгол Төрийн Түүхийн музейд хийх юм байна.

Б.ЧИНГҮҮН

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна