ХАМАС-ын 60 идэвхтнийг израиль цэргийнхэн баривчилжээ

2015 оны 10 сарын 27

AP Photo/Nasser Shiyoukhi

 

Аравдугаар сарын 20-ноос хойших долоо хоногийн дотор Израилийн өөрийгөө хамгаалах хүчний  цэргийнхэн Иордан голын баруун эргээс Палестины хэт даврагч ХАМАС хөдөлгөөний 60 идэвхтнийг баривчилжээ.

 

Израильд гарч байгаа террорын шинэ давалгааны улмаас гурван долоо хоногийн дотор 10 хүн амь үрэгджээ. AP Photo/Majdi Mohammed

 

Тухайлбал, Рамаллах хотын ойролцоох тосгоноо Баруун эрэг дэх ХАМАС-ын лидер шейх Хасан Юсуфыг барьжээ. “ХАМАС-ын лидерүүд террор, хүчирхийллийг гэр орондоо, сүмээс хөхиүлэн дэмжиж уриалаад зүгээр  сууна гэж найдсаны хэрэггүй” хэмээн Израилийн армийн албан ёсны төлөөлөгч Питер Лернер хэллээ.

 

 

Израилийн телевизийн мэдээгээр, армийнхан ХАМАС-ын  лидерүүдийг барих ажиллагааг  маш чанд явуулсан байна. Израилийн байдал аравдугаар сарын эхнээс  хурцдаж эхэлсэн юм. Энэ цагаар хийгдсэн халдлагын улмаас 10 израиль амь үрэгдэж, 120 гаруй хүн шархадсан байлаа.

 

Мөн энэ хугацаанд халдлагад хамаатай гэх 50 палестин хүнийг буудан устгасан байлаа.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна