Н.Сувдын жийнстэй эргэлт

2015 оны 10 сарын 27

УДЭТ түүхэн жүжгүүдээ тавьж их ажлын ард гарсны дараа найруулагч Н.Наранбаатарын найруулснаар "Ромео, Жульетта” жүжгийг орчин цагийн байдлаар үзэгчдэдээ хүргэхээр тун шаргуу ажиллаж байгаа. Өдөр хоног бүрийг зүгээр сууж өнгөрүүлдэггүй их тайзынхан зүтгэсээр. Монголын кино урлагт чамгүй их зүтгэл оруулсан Монголын төрийн соёрхолт,

Ардын жүжигчин Н.Сувд гуай УДЭТ-ын ахмад жүжигчин. Ахмад настан гэж гаднаасаа харагдах боловч дотроосоо сэтгэл нь гэрэлтсэн цайлган хэвээрээ яваа эрэлхэг дайчин бүсгүй. Залуу наснаасаа тайз болон дэлгэцийн урлагт хүчин зүтгэж, мэргэжлийн ур чадвараа харуулсаар хүлээн зөвшөөрүүлж чадсан жинхэнэ хатуу хирнээ цайлган, ухаалаг бас гэнэн эмэгтэй гэж ихэнх хүмүүс үздэг.

Жил ирэх тусам л хүн бүрийн нас нь явж, үрчлээ сууж, хөдөлгөөн удаашрах зэргээр бага багаар хөгширдөг байхад уншигч таны харж байгаачлан энэ эмэгтэй тийм биш. УДЭТ-ыг ардын жүжигчин Н.Сувдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Киноны нээлтэнд хар пальто, жинсэн өмд өмсөж чөлөөтэй хэв маягтай болж хурдан шаламгай хөдөлж байгаа нь яавч энэ хүнийг ахмад настан гэж хэлмээргүй. Монголын кино урлагт хийж бүтээсэн зүйл их ахмад жүжигчинг харахад “Хүн хөгширч биш, хөшиж үхдэг” гэдгийг мэдрүүлж чадлаа.

Л.НОМИН

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна