Хохирогчдын хохирлыг барагдуулах мөнгө байхгүй гэв

2015 оны 10 сарын 27

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2016 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Үүнтэй  холбогдуулсан Барилга хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Хадгаламж зээлийн хоршооны хохирогч нарт олгох 15,6 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгөхийг хүсэж санал хураалт явуулсан.

Улсын төсөв хүнд байгаа, 15,6 тэрбум төгрөгийг олгох хөрөнгийн эх үүсвэр байхгүй гэдэг шалтгаанаар гишүүдийн дэмжлэг авсангүй.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна