Дөлгөөхөн бүсгүй тодорсоор

2015 оны 10 сарын 27

Кино урлагийн шинэ үеийн давалгаа болон гарч ирсэн энгийн хэрнээ эрхэмсэг төрхтэй, ухаалаг ялдам харцтай, дөлгөөхөн О.Дөлгөөн бүсгүй хайр татам байдлаараа энэ өдрийн хамгийн содон чимэг нь байлаа. Мөн л СУИС-ийн жүжигчний ангийг төгсөж оюутан байх цагаасаа эхлэн олон ангит кино, уран сайхны кинонд дүрээ мөнхөлж өөрийнхөө авьяасыг харуулж чадсан даруу охин байсан.

Тэр үеэсээ хойш олон уран бүтээлчидтэй хамтран дэлгэцийн урлагийг амилуулж, “Мөрөөдлийн театр”-т харъяалагдаж байснаа одоо бол Драмын театрын өндөр босгыг төвөггүй даван агуу их хайрын гэгээн түүх болсон “Ромео, Жульетта” жүжгийн гол дүрийг бүтээхээр бэлтгэлдээ орсныг бид өмнө нь хүргэж байсан. Цэл залуухан насандаа богино хугацааны туршид монголын кино урлаг хийгээд тайз дэлгэцийн уран бүтээлд одтой яваа азтай хүн гэж түүнийг л хэлэх байх. Дээрээс нь урлагийн хүний амьдралтай эвлэрсэн, эхнэрээ сайн ойлгодог сайн хань, сайн гэр бүлтэй.

“Сүүлчийн шөнө”, “Учрал”, “Хамтран амьдрагч”, “Маш нууц” зэрэг сүүлд гарсан кинонд шинэ дүрийг бүтээж, чадвараа харуулсан тэрээр өнгөрсөн 17-нд нээлтээ хийсэн “Single Ladies 2” киноны нээлтэнд хүрэлцэн ирсэн нь энэ. Өөрийн гэсэн шинэ имиж, төрхөө бүрдүүлж байгаа тэрээр кинондоо өөрөөсөө тэс өөр төрх, гол дүрээрээ үзэгчидтэй уулзлаа.

Л.НОМИН

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна