Төв цэвэрлэх байгууламж барьж байна

2015 оны 10 сарын 27

Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ байж, үйл ажиллагаа нь доголдох болсон. Иймээс Барилга хот байгуулалтын яам дэд бүтэц төслийнхөө хүрээнд өнгөрсөн хавар шинэ төв цэвэрлэх байгууламж барихаар ажлаа эхлүүлсэн бөгөөд одоогоор ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай аж. Тодруулбал, 20000 м/куб бохир ус цэвэрлэх байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэйгээр эрчимтэй явж буй юм байна. Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн тайлбарласнаар бол шинээр баригдаж буй цэвэрлэх байгууламж нь ирэх оны наймдугаар сард ашиглалтанд орно. Түүнийг 65000 гаруй айл өрх суурьшуулахаар төлөвлөгдсөн Шинэ Яармаг, Буянт-Ухаа орон сууц хорооллуудад ашиглагдахаар төлөвлөжээ.

Мөн энэхүү байгууламж нь Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн орчин үеийн технологиор баригдаж байгаа цэвэрлэх байгууламж бөгөөд бүрэн автоматжсан, телемеханикжсан, байгаль, цаг агаарын ямар ч горимд тохируулан ашиглах боломжтой, экологийн өндөр шаардлага хангасан, эдийн засгийн хувьд үр ашигтай, цэвэрлэгээний үр дүн өндөртөй, лаг тундсыг механик аргаар боловсруулах нөхцөлийг бүрдүүлсэн цэвэрлэх байгууламж байх аж.

 Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна