Шинээр эгч дүүс парк байгууллаа

2015 оны 10 сарын 27

Горхи-Тэрэлжийн БЦГ, АНУ-ын Глэйшэр /Glasier/ - ийн үндэсний парктай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээ нь АНУ-ын тусгай хамгаалалттай газруудтай байгуулж байгаа хоёр дахь гэрээ юм. Цаашид бүх тусгай хамгаалалттай газруудыг олон улсын томоохон тусгай хамгаалалттай газруудтай эгч дүү парк болгох зорилт тавин ажиллаж байна. Дашрамд дурьдхад Глэйшэрийн үндэсний парк нь Монтана мужид 1910 онд байгууллагдсан 410,077 га буюу 4,101 km2 хамарсан эртний түүхт тусгай хамгаалалттай газруудын нэг бөгөөд Канадын Waterton Lakes үндэсний парктай хил дамнасан тусгай хамгаалалттай газрыг байгуулж 1976 онд ЮНЕСКО-гийн Хүн ба Шим мандлын нөөц газарт, 1994 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн үзэсгэлэнт байгальтай нутаг ажээ.

Глэйшэрт 130 гаруй том жижиг нууртай, 2 томоохон нуруудаас тогтох 1000 гаруй ургамалын зүйл, 100 гаруй амьтан бүртгэгдээд байгаас хүрэн баавгай, Канад шилүүс, Янгир, Хандгай, нохой зээх зэрэг ховор амьтадтай аж.

О.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна