Хэнтийд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Хэнтийд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулжээ

Хэнтий аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулсан бөгөөд одоогоор 13 хүүхэд хамрагдаж байгаа аж. Тус төв хүүхэд багачуудад танин мэдэхүйн боловсрол олгохоос гадна ой тогтоолт сайжруулах, зураг зуруулах, бие биентэйгээ харьцах дадал чадварыг суулгах асуудлыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.

Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдээс ямар ажил хийх талаар санал асуулга авч, харилцан хамтарч ажиллаж буйгаа тус төвийн багш нар хэлж байсан. Одоогоор тус төвд 7-15 насны багачууд хамрагдаж байна. Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 810 хүүхэд байдаг бөгөөд төвдөө олон хүүхэд хамруулахын тулд байр орон сууцны хүрэлцээ, урсгал зардал, санхүүжилт гээд шийдэх асуудал цөөнгүй байгаа аж.

Тус төв өнгөрсөн зургадугаар сараас эхлэн хүүхдүүдээ авч эхэлсэн бөгөөд аймгийн ЗДТГ, ДЗОУБ-ын хамт олон тус төвийн байрны асуудлыг шийдэж өгчээ. Гэсэн ч хүүхдүүдээ бүгдийг хамруулах боломжгүй учир аймгийн төвийн II цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй есөн хүүхдийг хамруулж буй аж.

Т.ОРХОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж