"Хангарьд"-ын Б.Батхүү чансааг тэргүүлсэн хэвээр байна

2015 оны 10 сарын 27

Монголын туялзуур сэлэмний холбооноос Үндэсний "БРБ" чансааг гаргадаг билээ. Харин энэхүү чансаа шинэчлэгдлээ. Эрэгтэйчүүдийн чансааг "Хангарьд" клубын Б.Батхүү тэргүүлсэн хэвээр байна. "Альянс Тех" компани, "УБ Фенсинг" клубын тамирчин Э.Дөлгөөн "Багануур" ХК-ний нэрэмжит тэмцээнд түрүүлж, чансааны 3-р байраа хадгалж үлджээ. Харин чансааны "ТОП-8" ангилалд "Уурхайчин" клубын тамирчин/дасгалжуулагч Б.Хатанзориг, "Оргил Өөд" клубын тамирчин Э.Төгсбаяр нар шинээр орж ирлээ. Б.Хатанзориг нь "Уурхайчин" клубын түүхэнд шилдэг наймд орсон анхны тамирчин боллоо. Э.Төгсбаяр харин 14-р байрнаас 8 дугаар байр хүртэл үсрэлт хийсэн юм.

Хүснэгтээс дэлгэрэнгүйг харна уу.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна