Төвийг сахих бодлогыг хаалттай хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Төвийг сахих бодлогыг хаалттай хэлэлцэв

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай горимоор хуралдаж, Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан юм.

Хуулийн төсөл нь гурван бүлэг, 11 зүйлтэй бөгөөд өнгөрсөн 25 жилийн турш Монгол Улс төвийг сахих бодлого барьж хэрэгжүүлж ирсэн тул одоо үүнийгээ хуульчлах ёстой хэмээн үзэж уг төслийг боловсруулсан байна.

Дээрх хуулийн төслийг УИХ-аар баталснаар үндэсний аюулгүй байдлыг хангах гадаад бодлогын үзэл баримтлал сайжирна гэж үзэж байгаа юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж