Машин, тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг шалгаарай

2015 оны 10 сарын 27

2015 оны аравдугаар сарын 26-ны  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хурал дээр  зам тээврийн ослын 328 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд холбогдсон жолооч нарын 90  гаруй хувь нь зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож явсаны улмаас өгсүүр, уруу замуудад шарвах, гулгах бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон байна.  

Ойрын өдрүүдэд цаг агаар дахин хүндэрч цасан  шуурга шуурах төлөвтөй байх тул хөдөө орон нутгийг зорих гэж буй иргэд тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцаслах зэрэг өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдлыг сайтар хангаж оролцохыг замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна