Сэлэнгийн цагдаа нар сайн үйлсэд нэгдэв

2015 оны 10 сарын 27

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын хамт олон  хорт хавдрын эсрэг аянд нэгдэж, хандив цуглуулах уриалга гаргажээ. Тус газрынхан Хавдар судлалын эмнэлгийн барилгын өргөтгөлийн ажил, тоног төхөөрөмж суурилуулахад хандив өргөх ажлыг санаачлан зохион байгуулж байгаа аж.

Энэхүү санаачлагыг дэмжиж Монгол хүний амь нас эрүүл мэндийг хорт хавдрын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх сайн үйлсэд сэтгэлийн хандив өргөхийг төрийн байгууллагын нийт  албан хаагчдад уриаллаа.

 С.УЯН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна