БНСУ цэргийн төсвөө нэмэгдүүлнэ

2015 оны 10 сарын 27

 

Өмнөд Солонгос улс ирэх онд батлан хамгаалахын төсвөө дөрвөн хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хе Хойд Солонгостой яриа хэлцэлд шахалт үзүүлэх зорилгоор цэргийн бэлэн байдлыг нэмэгдүүлэхээр зорьжээ. Үүний зэрэгцээ Хойд Солонгосын цөмийн туршилт, пуужингийн тусгал нэмэгдсэн нь өмнөд хөршийнхний санааг зовоож байгаа аж.

 

Хоёр Солонгосын зөрчил өнгөрсөн наймдугаар сард харилцан гал нээснээр хурцдаад байсан ч яриа хэлцлийн үр дүнд байдал намжсан билээ. Улмаар хоёр Солонгосын талууд дайнаар хагацсан гэр бүлүүдийг өнгөрсөн долоо хоногт уулзуулсан тохиролцоонд хүрсэн юм.

 

Өмнөд Солонгосын энэ оны улсын төсөв 375 их наяд вон буюу үүний 14.5 хувь нь батлан хамгаалахын зардалд төсөвлөгджээ. Өмнөд Солонгос дэвшилтэт технологийн зэвсэглэл, техникт мөнгө зарцуулах нь жилээс жилд нэмэгдсээр байгаа юм.

 

Эх сурвалж: Bloomberg

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна